СУРГУУЛИЙН ЭМЧ НАР ОНОЛ БОЛОН ПРАКТИК ХОСЛОН 3 ӨДРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үндсэн зорилгын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сангийн санхүүжилтээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эрдэмтэн, доктор, профессоруудаар "Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавх олгох" сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, сум, тосгодын ЭМТ, сургуулийн эмч нар хамрагдаж байна. Энэхүү сургалт онол болон практик хэлбэр хослон 3 өдөр үргэлжлэн явагдана.