АЛТАНБУЛАГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургаж дадлагажуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс олон талт ажил арга хэмжээг амжилттай зохион байгуулж, төр төсвийн болон олон улсын, төсөл хөтөлбөрийн газруудтай амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг нь НҮБ-ын хүүхдийн сан билээ. Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрт илрүүлэг хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Уранчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Боловсролын мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Харилцаа холбооны мэргэжилтэн Т.Номинзул, аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч С.Чойсүрэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, аймгийн ЭМГ-ын даргаЖ.Од, Алтанбулаг сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт болон сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Үйлс бүтэж өлзий буян дэлгэрэх болтугай.