МАНДАЛ СУМЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭН НОМЫН САНГИЙНХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль шинэ хичээлийн жилийн баярын өдрөөрөө “Алтан тариа“ ХХК-ий хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн номын сангийнхаа танхимын нээлтийг хийлээ. Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж , Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг, Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг нар оролцож тус сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсэн багш , хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээр боловсролын салбараа дэмжиж ажиллахаа илэрхийллээ.2023-2024 оны хичээлийн жилд тус сургууль нь 1200 суралцагчид, 113 багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулна.