СЭЛЭНГЭ АЙМАГТ ХУШ МОДНЫ САМРЫН УРГАЦ, НӨӨЦ ТОГТООХ, ҮРИЙН УРГАЦЫН СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
ЗГХА Ойн газраас Мандал, Ерөө, Хүдэр суманд хуш модны самрын ургац, нөөц тогтоох, бусад шилмүүст төрлийн модны үрийн ургацын судалгааны ажил хийгдэж байна .Тус судалгаа Мандал суман дахь “Хараа бүс”-ийн Хар модот, Галсан булаг зэрэг газруудын ойн санд хушны самрын нөөц тогтооход тус сумын хушин ойн самрын нөөц бага үзүүлэлттэй Ерөө суман дахь “Ерөө бүс”-ийн 35-ын ам, Бугант гол зэрэг газруудын хушин ойн самрын нөөц мөн л бага үзүүлэлттэй байна.
Хүдэр сумын Хэрз, Сонгинот, зэрэг газруудын ойн санд хушны самрын нөөц дундаж үзүүлэлттэй байсан бол Хүдэр, Ерөө сумдын сибирь жодоо модны үрлэлт гурван балл буюу дундаж ургацтай байна гэсэн дүгнэлт гараад байна.