2113 БЯЦХАН ҮРС МААНЬ ЭРДМИЙН ИХ ТАНХИМД ХӨЛ ТАВЬЖ 1 ДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЛОО
2023-2024 оны хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын сургуульд 22616 гаруй сурагчид суралцах бол 2113 бяцхан үрс маань эрдмийн их танхимд хөл тавьж 1 дүгээр ангид элсэн орж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт 7000 хүүхэд хамрагдаж, 1200 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид өхөөрдөм хөөрхөн шавь нараа хүлээн авлаа.Эх орныхоо бүрэн эрхт эзэд, элбэрэлт аав ээж, ачит багш нарынхаа итгэл найдвар болсон хүүхдүүдийнхээ сурч мэдэх их үйл хэрэгт нь амжилтын дээдийг хүсэн ерөөж ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ