МЭНДЧИЛГЭЭ
9-р сарын 01
Хүүхэд бүрийн сэтгэл зүрх хөөр баяслаар дүүрч эрдмийн их өргөөгөө зорьсон жаргал дүүрэн гэгээн өдөр.
Улс эх орныхоо хөгжлийн тулгуур болсон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд Та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
2023-2024 оны хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын сургуульд 22616 гаруй сурагчид суралцах бол 2113 бяцхан үрс маань эрдмийн их танхимд хөл тавьж 1 дүгээр ангид элсэн орж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт 7000 хүүхэд хамрагдана. 1200 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид өхөөрдөм хөөрхөн шавь нараа хүлээн авахад бэлэн боллоо.
Улс, аймгийн хэмжээнд 2023-2024 оны шинэ хичээлийн жилд хүүхэд багачуудад хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг улс даяараа хэрэгжүүлэхийг зорилт болгон дэвшүүлж, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг шинэчилж суралцагчдын мэдлэг, чадвар эзэмших тэгш боломжийг бүрдүүлээд байна.
Хүүхэд бүрийн эрдэм мэдлэгийн их өргөөний ургац арвин байж, хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн ерөөлийг өргөе.
Сурган хүмүүжүүлэх, сурч мэдэх эрдмийн их аян гэгээн тунгалаг байг ээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ