АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ БАЯНГОЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, удирдамжийн дагуу ажлын хэсгүүд сумдад ажиллаж байгаа. Засаг дарга Н.Лхагвадорж Баянгол суманд ажиллалаа. 5800 гаруй хүн амтай, 3 багтай тус суманд төр төсвийн 10 байгууллага төрийн үйлчилгээг ард иргэддээ үзүүлдэг. Өвөлжилтийн бэлтгэлээ Баянголчууд бүрэн хангаснаа танилцууллаа. Ариутгал халдваргүйтгэлийн хүрээнд сумынхаа нийт мал болон малын өвөлжөө бууцыг бүрэн ариутгажээ. Хадлан тэжээл бэлтгэх, нөөц бүрдүүлэх ажил ид явагдаж байна. Тус суманд хийгдэж байгаа орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлууд 90 гаруй хувь хийгдсэн байна.
Аймгийн Засаг даргаас орон нутгийн ажил байдалтай танилцаад цаашид
Иргэдийн амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах,
Сумын нөөцийн зэрэгцээ, малчдын хувийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарах,
Нүүрсний нөөцийг ямар ч нөхцөлд 14 хоногийн бэлэн байдалд тасралтгүйгээр ханган барьж ажиллах,
Албан байгууллагууд байгууллагынхаа байр орон сууцны дулаан алдагдал арилгахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.
Мөн тус суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ЖДҮ-г дэмжих төвийн барилгын ажил удааршралтай, чанар муу байгаа тул ажлын хэсэг томилж ажиллуулахаар боллоо.
Сумын зүгээс ЗДТГ-ын байрыг засварлах хэрэгцээ шаардлагатай байгаа учир анхаарал хандуулахыг хүсч, багагүй ажил арга хэмжэээг нийгмийн хариуцлагын хүрээнд болон аж ахуйн аргаар шийдсэн гэдгээ танилцууллаа.
Аймгийн засаг даргын зүгээс тус суманд ажиллах хугацаанд төр төсвийн байгууллагаас тавьсан ЭМТ-ийн рентгэн аппратны зөвшөөрөл, нарийн мэргэжлийн эмчийн асуудал, бүрэн тоноглосон автомашин, шинээр баригдсан соёлын төвийн барилга дээр ажлын хэсэг томилж ажиллуулах, цэцэрлэгийн гал тогооны 2-р хоолны тогоо, шарах шүүгээ, Онцгой байдлын ангийн тракторын засварын ажлыг зэргийг шийдвэрлэхээр боллоо.