СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨВД 50мВт-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДАНА

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 мвт-ын_дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа ЯГ ОДОО болж байна. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Ride Mongolia ХХК-ийн ерөнхий захирал Ш.Доржрагчаа тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Тус байгууламжийг Ride Mongolia ххк өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Манай аймаг цаашид хөгжихөд энэхүү бүтээн байгуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.