ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ, АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд салбар яамдын өргөн баг бүрэлдэхүүнтэйгээр манай аймагт ажиллаж байна. 9 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, иргэдтэй уулзлаа. 7 цаг үргэлжилсэн тус уулзалтын үеэр;

-Сүхбаатар сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал

-Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн авто замын асуудал

-Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдад хүнсний ногооны зоорь барих

-Сүхбаатар сумын төв доторх авто болон дугуйн зам, явган хүний замын хөрөнгө оруулалт

-Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл

-Мандал сумын төв доторх хатуу хучилттай авто замын хөрөнгө оруулалтыг тус тус 2024 оны төсөвт суулган шийдвэрлэхээр боллоо.

Маргааш буюу 9 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алтанбулаг” чөлөөт бүсэд ажиллана.

Аймгийн төв Сүхбаатар хотод баригдах 50МВТ-ын Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн нээлтэд оролцоно.

Газар тариалангийн бүс Цагааннуур, Зүүнбүрэн сумын тариаланчдын төлөөлөлтэй уулзан, ургац хураалтын явцтай танилцана.

Шаамар-Зүүнбүрэн-Цагаануур-Түшиг- чиглэлийн авто замын явц байдалтай танилцана.