"СЭЛЭНГЭ АЛТАН НАМАР-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АЙМГИЙН СПОРТЫН ОРДОНД БОЛНО

"Сэлэнгэ алтан намар-2023" үзэсгэлэн худалдаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн спортын ордонд зохион байгуулагдах болсон та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Та бүхэн17 сум 6 тосгоны үйлдвэр эрхлэгчдийн бүхий л бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гараас шууд худалдан авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаанд:

-Сэлэнгэ нутгийнхаа үржил шимт, эрүүл хөрсөнд ургасан органик төмс хүнсний ногоо,

-Даршилсан ногоо

-Сүү цагаан идээ

-Мах, махан бүтээгдэхүүн

-Цэвэр зөгийн бал

-Төрөл бүрийн модны суулгац

-жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн

-гар урлал болон сумдын брэнд бүтээгдэхүүнийг хямд үнээр үйлдвэрлэгчийн гараас газар дээр нь худалдан авахыг уриалж байна.