ХИЛИЙН ЦЭРГИЙН 0101 ДҮГЭЭР АНГИ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 121 тоот зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнууллаа.

Эх орон, тусгаар тогтнолын түүхийн хугацаанд Монгол Улсынхаа хойд хилийн бат цайз болсон үе үеийн ахмад хилчин-шалгагч нарын шалган нэвтрүүлэх албанд гаргасан хичээл зүтгэлийг нь төр засгаас ийнхүү өндрөөр үнэлж, ангийн түүхт 90 жилийн ойгоор “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг 2023 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр тусгай төлөвлөгөөний дагуу ёслол төгөлдөр хүлээн авлаа.

“Цэргийн гавьяаны одон” гардуулах ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ХХТХЗ-ийн дарга, Н.Лхагвадорж, үе үеийн ахмад хилчид, Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга удирдлага, харилцан ажиллагаатай хил хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.