МЭНДЧИЛГЭЭ
Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт аймгаар тодорч, төрд үнэлэгдэж, түмэнд алдаршсан бахархалт үйлсийг бүтээлцсэн Сэлэнгэ нутгийн бүрэн эрхт эзэд буянтай сайхан ахмадууддаа баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье. Халуун залуу нас, эрх хүч, хөдөлмөр бүтээлээ өнөөгийн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан үе үеийн ахмад настнууд Та бүхнээрээ бид бүхэн цаг үргэлж бахархаж,үлгэр дуурайлал авч явдаг билээ.
Та бүхэн минь үр хүүхэд, ач зээгээ тойруулан урт насалж удаан жаргаарай.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ