МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Бялхам ивээлт"ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн тариалалттай танилцаж байна. Энэ үeэр компанийн захирал Ким Сон Чоль хүлэмжийн аж ахуйд бүх төрлийн ногоог тарьж ургуулж болно. Eр нь, Монгол орны хөрсөнд ямар ч ногоо ургах боломжтой гэдгийг онцолж байв. Тус компани 100 гаруй нэр төрлийн ногоог тарьж ургуулсан бөгөөд дийлэнх нь гаднаас импортоор орж ирдэг хүнсний ногоонууд байна. Тэрээр өөрийн арга туршлагаа ногоочдод хуваалцаж 5000 гаруй шавьтай болоод байгаагаа хэлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэчүүд манлайлагч үүрэгтэйгээр оролцож байгаа билээ.