АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын төлөөлөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаан болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барилаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар:

1.2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар:

1.Эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт, хийгдсэн хяналт, хасалтын шалтгаан, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал

2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал

3.Хот суурины газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хийгдсэн Сүхбаатар сумын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилтийн тайлан

4.2023-2024 оны хичээлийн жилийн явцын мэдээлэл зэргийг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.