УУЛЫН ДУГУЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар хотод боллоо. 9 дүгээр сарын 23-24-нд Ханын хөндийд зохион байгуулагдсан тус тэмцээнд Сэлэнгэ , Дархан, Орхон, Дорноговь, Өмнөговь, Ховд, Улаанбаатар хотын клуб, холбоодын 27 байгууллагын 150 дугуйчин 99 медалийн төлөө кросс каунтри, марафон 16 насны ангилалд уралдлаа.Тэмцээний 2 өдрийн багийн дүнгээр Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хэгээс” дугуйн холбоо тэргүүлж, Дугуйтай Сэлэнгэ клуб дэд байр, Улаанбаатар хотын “Манай найзууд” клуб гуравдугаар байранд шалгарлаа.