ОРХОН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

"Нийгмийн бодит хэрэгцээнд нийцсэн, чанартай мэдлэг чадвар эзэмшсэн, хүнлэг хариуцлагатай, амьдрах ухаанд суралцсан, хөгжих чадвартай сурагчдыг бэлтгэх" эрхэм зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа Орхон сумын ерөнхий боловсролын сургууль үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ цаг мөчид тохиож байна. Сүүлийн жилүүдийн ажлын үр дүнгээрээ суралцагчдын сургалтын түвшнийг ахиулах, сурч хүмүүжэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд өндөр чармайлт үр дүнтэй ажиллаж байгаа тус сургуулийн "Багш хөгжлийн төв"-д аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 70.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, баг хамт олны сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Орхон сумын сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, төгсөгчдөдөө баярын халуун мэндийг хүргэе.