“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН” ТӨСӨЛ

Монгол Улсын Үндэсний номын сан, Австралийн Элчин сайдын яам, Монголын Номын сангийн холбоо хамтран “Хил хязгааргүй номын сан” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд номын санч, мэргэжилтнүүдэд орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлагаас хуваалцаж, хэрэглэгч төвтэй үйлчилгээ, джитал номын сан, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжийн талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төслөөс аймгийн Нийтийн номын сангийн фондонд баяжилт хийж ном хандивлав.