ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 29, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ ӨДӨР

Өнөөдөр дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр тохиож байна. Манай аймагт төр, хувийн хэвшлийн 43 цэцэрлэгт 584 багш, ерөнхий боловсролын 35 сургуульд 1169 багш ажиллаж байгаа билээ. Нийт багш сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэе