ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2023 оны III улирлын ерөнхий шалгалт өнөөдөр өглөөний 08:30 цагт эхэллээ. Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 122 иргэн бүртгүүлсэн бөгөөд эхний ээлжид 31 иргэн хамрагдаж байна. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 4 ээлжээр зохион байгуулан явуулна.

Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье.