ХЦ-ИЙН 0101 ДҮГЭЭР АНГИЙН ЗАХИРАГЧ Н.БАЯРЖАРГАЛ ХУРАНДАА ЦОЛТНЫ ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын холбогдох заалт, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хуралдааны зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн ЗХЖШ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны тогтоолыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Баяржаргалд албан тушаалын зэрэглэлийн "ХУРАНДАА" цол олголоо.