ШАЛГУУЛАГЧДААС 44 ИРГЭН ШАЛГАЛТДАА ТЭНЦЭЖ НӨӨЦӨД БҮРТГЭГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2023 оны III улирлын ерөнхий шалгалт манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 122 иргэн бүртгүүлснээс 91 иргэн хамрагдаж, ирц 74.59 хувьтай явагдлаа. Нийт шалгуулагчдаас 44 иргэн шалгалтдаа тэнцэж нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо.