АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ ӨНӨӨДӨР САЙХАН СУМЫН НОМГОН ТОСГОНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр Сайхан сумын Номгон тосгоны халаалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн жил Засаг даргыг тус тосгонд ажиллаж үеэр орон нутагт тулгамдаж байгаа энэ тэргүүнд шийдвэрлэх асуудлаар халаалтын зуухны асуудлыг иргэд онцгойлон нэрлэж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Иймээс энэ онд тосгоны халаалтын төвд 1,6 гклл-ын тогоог тавихаар шийдвэрлэсэн юм. Шинэ тогооны холболтын ажил ид явагдаж байна. Номгон тосгоны халаалтын төвийн тухайд 1950-д оны хуучирч муудсан 2 зуухаар галладаг нь доголдол үүсгэх үндсэн шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар халаалтын төвийн галлагаа хэвийн явагдаж эхлээд байна.