ЗҮҮНБҮРЭН СУМЫН ЕБС-ИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА НУРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар Зүүнбүрэн суманд ажиллаж тус сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилга нурах эрсэлд ороод байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцан яаралтай мэргэжлийн баг ажиллуулахаар боллоо.
Энэхүү спорт заалны барилга нь 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 2021, 2022 онуудын их үерүүдийн усанд хоёр жил дараалан автсанаар барилгын нэг талын хана цүлхийж завсар гарсан, шал доош суулт өгсөн эрсдэлт нөхцөл байдал үүсээд байна.