УЛСЫН ХАРЦАГА Н.САРАНЦОГТ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО
Мастерс ангиллын чөлөөт бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Лоутраки хотноо энэ цаг мөчид зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын шигшээ багийн 100 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Орхон аймгийн Хангарьд спорт клубийн тамирчин чөлөөт бөхийн спортын мастер, Монгол Улсын хошой аварга, Улсын харцага Нарангэрэлийн Саранцогт Румын, Турк, АНУ-ын бөхчүүдийг ялж дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж улс эх орныхоо нэрийг европын тэнгэрт дуурсгалаа. Харцагадаа халуун баяр хүргэе.