“БУГАНТ ГРУПП” ЖИЛДЭЭ 1000 ГА ГАЗРЫГ ОЙЖУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Сэлэнгэ аймгийн ойн мэргэжлийн байгууллага болох “Бугант групп”-ын мод үржүүлгийн газар жилдээ хоёр сая ширхэг тарьц, суулгац үйлдвэрлэж, 1000 га газрыг ойжуулах хүчин чадалтай манай ууган мод үржүүлгүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар 80 гаран сая ширхэг тарьц суулгацыг үйлдвэрлэн гаргажээ.
1980 оноос үйл ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн мод үржүүлгийн газар 2000 онд хувьчлагдаж “Бугант групп” нэрийн дор 4 аж ахуй нэгж байгууллага мод үржүүлэг, ойжуулалтын ажлаа нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад орж хамтын хүчээр домогт ТУЖИЙН НАРСЫГ ойжуулсан түүхтэй.
Бугант групп:-11622 га талбайд 35 сая ширхэг тарьцаар ойжуулалт хийснээс улсын ойн санд нийтдээ 4373 га талбай хүлээлгэж өгсөн.
Тужийн нарсанд 6000 гаран га талбайд ойжуулалт хийснээс, 3070 га ойжуулсан талбайг ойн санд хүлээлгэн өгсөн бол одоогоор 4000-аад га талбайг ойн санд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.