БОГ МАЛЫН ХЭЭЛТҮҮЛЭГЧИД ҮЗЛЭГ АНГИЛАЛТ ХИЙЖ БҮРТГЭЛЖҮҮЛЖ БАЙНА

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/473 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/278 тоот захирамжийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын Б/37 тоот тушаал гарч аймгийн хэмжээнд үржилд ашиглаж буй 4196 хуц, 2758 ухна нийт 6954 толгой бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тус ажлыг сумдын хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч болон аймагт үйл ажиллагаа эрхэлж буй мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран гүйцэтгэж байна.