ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2023 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Зарим сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур өдөртөө +10...+15 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +10...+12 градус дулаан байна.
Өглөө 08 цагт Сүхбаатар хотод: Агаарын температур 0 градус дулаан, агаарын чийг 99%, агаарын даралт 949 гектопаскаль байлаа. Өдөртөө агаарын даралт буурна.