“ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

Залуучуудын иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Бүгд залуусын төлөө - Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд “Иргэдийн оролцоог дэмжих” бодлогын хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэг 2 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд иргэдийн оролцоог, ялангуяа залуучуудын оролцоог хэрхэн хангах оновчтой аргуудыг шийдвэр гаргагчид, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид, иргэний нийгмийн төлөөлөллүүд хамтдаа хэлэлцэж, залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх ойлгомжтой бодитой бодлогын бичиг баримт боловсруулах юм.

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/676183744272203