ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГАА, ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЭХ ХИМИ, МАТЕМАТИК, НИЙГМИЙН УХААН, ФИЗИКИЙН ХИЧЭЭЛЭЭР ХАМТАРСАН ОЛИМПИАД БОЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймаг ОХУ-ын БНБУ-тай олон салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг нь боловсролын салбар. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна. Тус сургуульд оюутан сурагчдыг элсүүлж сургах чиглэлээр хими, математик, нийгмийн ухаан, физикийн хичээлээр хамтарсан олимпиадад зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 155 сурагч оролцож байна.