ХАРАА ГОЛЫН ГҮҮРНИЙ ЗАСВАР ДУУСАХ ГЭЖ БАЙНА
7 дугаар сард болсон үерийн улмаас Мандал сумын хараа голын гүүр нурсан бөгөөд аймгийн удирдлагууд шуурхай ажилласаны хүрээнд тус гүүрийг засварлах ажил эхэлсэн. Гүүрний засвар одоогийн байдлаар үндсэндээ дуусах шатандаа орсон буюу 90 хувийн гүйцэтгэлтэй, бетон хучилтын дараах хаталтын хугацаа хүлээгдэж байна. Үүний дараагаар асфальтан хучилт, баганын хүчитгэл, гүүрний 2 талын хаалт хийх зэрэг ажлууд үлдсэн бөгөөд хучилт дуусмагц зорчих хөдөлгөөнийг даруй нээхээр төлөвлөн ажиллаж ажиллаж байна.