Ажил мэргэжлийн уралдаан болов
Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс Сайхан сумын ЗДТГазартай хамтран худалдаа эрхлэгчдийн дунд “Стандарт-худалдаа, үйлчилгээнд” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулан явууллаа.
Тус арга хэмжээний гол зорилго нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний соёл, үйлчилгээний стандартын талаар мэдлэгийг дээшлүүлэх, батжуулах, харилцан туршлага солилцоход оршиж байв.
Ажил мэргэжлийн уралдаанд 4 багийн 20 худалдаа эрхлэгчид оролцсноос “Ургац” баг тэргүүн байр эзэллээ. Эхний 3 байр эзэлсэн багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, нийгэмшихэд нь чухал ач холбогдолтой тус арга хэмжээг худалдаа үйлчилгээнээс бусад газруудын дунд зохион байгуулахад сум орон нутгийн удирдлагаас цаашид ч хамтран ажиллахаа мэдэгдсэн.