СЭЛЭНГЭ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ШИЛДГҮҮД
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аймгийн Хурц арслан, АБТА, чөлөөт бөхийн спортын мастер Гунгаагийн Жаргалтулга агсны нэрэмжит 2023 оны Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан 2023 оны 10-р сарын 13-14 өдрүүдэд 16, 17, 18 насны ангиллаар Мандал сумын Хэрх тосгонд 12 дахь жилдээ амжиллтай зохион байгуулагдлаа. Тус барилдааны онцлог Дэвжээ.мн бөхийн оноолтын онлайн системээр явагджээ. Г.Жаргалтулга агсны гэр бүл, ахан дүүс оролцож байгаа дасгалжуулагч болон өсвөрийн бөхчүүдийн байр, хоолыг бүрэн хариуцаж, 3 насны ангилалд түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг смарт лед телевизороор шагнан урамшуулжээ. Энэхүү барилдаанд 56 өсвөрийн бөхчүүд уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж аваргуудаа тодрууллаа.
16 насны ангилалд (32 бөх)
-Орхонтуул сумын харьяат БТСГ-ын бөх Батсайханы Занданбат 30 даваа, 1 унаатай "Алтан" медаль
-Мандал сумын харьяат 5-р сургуулийн бөх Б.Наранбилэг 29 даваа, 2 унаатай "Мөнгөн" медаль
-Сүхбаатар сумын харьяат Шинэ бадрах дэвжээний бөх З.Баярбаатар 28 даваа, 3 унаатай "Хүрэл" медаль
4. Цагааннуур сумын харьяат Н.Ихтамир 27 даваа, 4 унаатай шагналт IV-р байрт
5. Сайхан сумын харьяат Э.Чин-Эрдэнэ 27 даваа, 4 унаатай шагналт V-р байрт
6. Орхон сумын харьяат БТСГ-ын бөх Гантулгын Батзориг 25 даваа, 6 унаатай шагналт VI-р байрт
17 насны ангилалд (15 бөх)
-Цагааннуур сумын харьяат Х.Баяржавхлан 13 даваа, 1 унаатай "Алтан" медаль
-Сүхбаатар сумын харьяат БТСГ-ын бөх Пүрэвсүрэнгийн Мөнх-Эрдэнэ 12 даваа, 2 унаатай "Мөнгөн" медаль
-Мандал сумын харьяат 5-р сургуулийн Б.Эрдэнэбаяр 12 даваа, 2 унаатай "Хүрэл" медаль
4. Сайхан сумын харьяат Э.Тэмүүжин 11 даваа, 3 унаатай шагналт IV-р байрт
5. Түшиг сумын харьяат сумын начин Магсаржавын Намхай 10 даваа, 4 унаатай шагналт V-р байрт
6. Түшиг сумын харьяат Ган-Эрдэнийн Өсөх-Эрдэнэ 8 даваа, 6 унаатай шагналт VI-р байрт
18 насны ангилалд: (9 бөх)
-Хушаат сумын харьяат БТСГ-ын бөх сумын заан Ганзоригийн Магсар 8 даваатай "Алтан" медаль
-Сант сумын харьяат БТСГ-ын бөх Оюунгэрэлийн Өсөхбаяр 6 даваа, 2 унаатай "Мөнгөн" медаль
-Хушаат сумын харьяат БТСГ-ын бөх сумын заан Дарханбаатарын Оргил 5 даваа, 3 унаатай "Хүрэл" медаль
4. Мандал сумын харьяат 5-р сургуулийн бөх Б.Батмэнд 5 даваа, 3 унаатай шагналт IV-р байрт
5. Хүдэр сумын харьяат Ч.Хүслэн 4 даваа, 4 унаатай V-р байрт
6. Хушаат сумын харьяат Б.Батзориг 4 даваа, 4 унаатай шагналт VI-р байрт
Тусгай шагнал:
Орхон сумын харьяат БТСГ-ын бөх Түшигбаярын Энххүслэн “уран барилдаантай” бөхөөр
Мандал сумын харьяат 5-р сургуулийн бөх О.Хүслэн “дайчин барилдаантай” бөхөөр
Мандал сумын харьяат 5-р сургуулийн бөх Б.Цэлмүүн-Од “Ирээдүйн аварга” бөхөөр
Шаамар сумын харьяат бөх П.Ананд “Өсөх ирээдүйтэй” бөхөөр
Мандал сум Хэрх тосгоны бөх Б.Баторгил “Уран гараа дэвээтэй” бөхөөр тус тус шалгарлаа
Багийн дүнгээр:
Улсын харцага Б.Одгэрэл, ОУХМ Г.Амархүү дасгалжуулагчтай БТСГ-ын баг 2 алт, 1 мөнгө медалиар “Тэргүүн” байрт
Сумын заан Э.Сүхбаатар дасгалжуулагчтай Мандал 5-р сургуулийн баг 1 мөнгө, 1 хүрэл медалиар "Дэд" байрт
Спортын мастер Д.Оюунтөмөр дасгалжуулагтай Шинэ бадрах дэвжээ 1 хүрэл медаль шагналт байраар “Гутгаар" байрт шалгарлаа.
Тамирчиддаа Сүхбаатар суманд 11-р сарын 24-25-ний өдрүүдэд зохион байгуулагдах Үндэсний бөхийн өсвөр үеийн 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.