"ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТАД СҮХБААТАР СУМЫН ЕБС-ИЙН 3 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХАМРАГДЛАА
"Хариуцлагатай сонгогч" бэлтгэх ээлжит сургалтад Сүхбаатар сумын ЕБС-ийн 3 дугаар сургуулийн сурагчид хамрагдаж байна. Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар 2022 оноос хойш сонгуулийн насны хүүхэд, залуусын дунд ийнхүү амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Сургалтын агуулга сонгуульд хандах залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд залуус:
• Сонгууль ба сонгох, сонгогдох эрх,
• Сонгуулийн үйл явцыг ойлгох нь,
• Хариуцлагатай сонгогч байх,
• Сургалт хэрхэн амжилт үр дүнгээ өгөх гэсэн дөрвөн үндсэн агуулгын хүрээнд сонгуулийн тухай хууль тогтоомжийг энгийн байдлаар танин мэдэж, үе тэнгийн хүүхэд залуустаа ойлгуулах нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.