ХҮДЭР СУМЫН “СУМЫН ХӨГЖИЛ” БАГ 10,0 САЯ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТГҮЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВЛАА

Аймгийн ХХҮГ-аас гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох “ШИЛДЭГ СТАРТ-АП” арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Бэст инноваци” сургалтын төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа. “Шилдэг старт ап” багаар шалгарсан Хүдэр сумын “Сумын хөгжил” багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүгийн дэмжлэг олгохоор боллоо.