"ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР-2" ЗАРЛАГДЛАА
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх хөтөлбөр" Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү хөтөлбөр нь Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүгийн бүртгэл болон бизнесээ хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чадавхжуулж тогтвортой үйл ажиллагаа явуулах, зээл авах боломжийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хамтрагч байгууллага: Төрийн банк, Хаан Банк, Хас банк, Голомт банк, Транскапитал ББСБ, Нэткапитал ББСБ
Хэрэгжих хугацаа: 2023 оны 11-р сарын 20-оос 2024 оны 01-р сарын 26
- Өргөдлийн хүсэлт авах хугацаа: 2023.11.20-12.01 /Бүртгэлийн тоо хязгаартай тул та яараарай/
- Хөтөлбөрийн танилцуулга, нээлтийн арга хэмжээ: 2023.12.19 - Оролцогчдыг тодорхойлж сонгох: 2023.12.02
- Сургалтууд, зөвлөгөө: 2023.12 сараас 2024.01 сар
Хамрах бизнес:
1. Сүүлийн 6 сараас дээш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан Зээл санхүүжилт авах, бизнесийн сургалт зөвлөгөөнд хамрагдах хүсэлтэй ААН-ийн эмэгтэй захирлууд болон хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд
Хөтөлбөрт хамрагдсанаар хүлээгдэж буй үр дүн:
Албан бизнес болсноор бизнесээ тогтвортой урт хугацаанд эрхлэх боломж нэмэгдэнэ.
Санхүүгийн бүртгэл хөтлөлт сайжирч зээлжих чадвар сайжирна.
Зээл санхүүжилтэд хамрагдаснаар борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ.
Бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах, туршлага солилцох боломж нэмэгдэнэ.
Өргөдлийн холбоос: https://l.facebook.com/l.php...
Дэлгэрэнгүй мэдээллийг 94025331, 94035331 дугаараас авна уу.