Д.БАТ-ЭРДЭНЭ МЭРГЭЖЛИЙН ДУУЧИН ТӨРЛИЙН "ХОЁРДУГААР БАЙР"-Т ШАЛГАРЛАА

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААН”-ы Мэргэжлийн дуучин төрлийн "Хоёрдугаар байр"-ын шагналыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол дуучин Д.Бат-Эрдэнэ хүртжээ. Халуун баяр хүргэе.