СҮХБААТАР СУМЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬД “ЛИНГАФОНЫ АНГИ” НЭЭЛЭЭ
Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн хүрээнд олон улс, хот, мужуудтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь ОХУ. Аймгийн ЗДТГ-аас Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Орос хэл-соёлын баяр” арга хэмжээ 2 дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд ОХУ-ын “Газопровод Союз Восток” компани Сүхбаатар сумын 1 дүгээр сургуульд “Лингафоны анги” нээн өгч Сэлэнгийн хүүхэд багачуудын орос хэл сурах сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.