МОБИКОМЫН СЭЛЭНГЭ САЛБАРЫН ХАМТ ОЛОН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ “ХҮҮХЭД ХУУРАЙЛАХ ӨРӨӨ"-Г ТОХИЖУУЛЖ ӨГЛӨӨ

Мобикомын СЭЛЭНГЭ салбар үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт “ХҮҮХЭД ХУУРАЙЛАХ ӨРӨӨ"-г тохижуулан албан ёсоор хүлээлгэж өглөө. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа бяцхан үрс болон ээжүүдэд тав тухтай байх анхан шатны нөхцөлийг бүрдүүлж өгөхийг салбарын хамт олон эрхэм зорилгоо болгожээ. Та бүхэнд халуун талархал илэрхийлье. Буяны цагаан үйл улам бүр дэлгэрэх болтугай.