ОРОС ХЭЛ-СОЁЛЫН БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран Орос хэл-соёлын бүсийн арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулна. Арга хэмжээнд манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болон Хөвсгөл, Төв, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн багш суралцагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.