ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээ нийслэл хотноо төр, хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлэг "СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ- ТОГТВОРТОЙ НОГООН ХӨГЖИЛ" сэдвээр эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, 17 сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцож байна.
“НЭЭЛТТЭЙ СЭЛЭНГЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
11 дүгээр сарын 16-ны өдөр
“Сэлэнгэ аймгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага нэгдсэн хуралдаан
“СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”, “БИЗНЕСИЙН ОРЧИН, НОГООН АЖЛЫН БАЙР” салбар хуралдаан
11 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд:
Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга
Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын танилцуулга
Сумд, агентлагуудын үйл ажиллагааны танилцуулга
Сэлэнгэ сайхан нутаг гэрэл зургийн үзэсгэлэн
Урлагийн тоглолт
Улс аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.
ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА