“МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ” цагаан сарын үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод болно

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан “МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ” цагаан сарын үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 09-ны өдрийг хүртэл "УЛААНБААТАР ЭКСПО ЦЕНТР" худалдааны төвд болно. Уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хүнс, худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Б.Саранзаяа /Утас: 99281193/ болон сумдын ХАА тасгийн мэргэжилтэнтэй холбогдон бүртгүүлнэ үү.