БУГАНТ ТОСГОНД ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХОККЕЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд Залуучуудын аварга шалгаруулах хоккейн нээлттэй тэмцээн 2024.01.05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний:
1 дүгээр байр Г.Мөнхтулга дасгалжуулагчтай Ц.Эрдэнэбаяр ахлагчтай Бугант залуучууд баг өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, цомын эзэд
2 дугаар байр Б.Мөнхтогтох дасгалжуулагчтай Ч.Пүрэв-Очир ахлагчтай Шарын гол баг өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3 дугаар байр Б.Алдармөнх дасгалжуулагчтай Б.Шинэгэрэл ахлагчтай Бугант ЕБС баг өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
ШИЛДГЭЭР
-Шарын гол багийн 19 номертой тамирчин Ч.Батбилгүүн шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч цом, мөнгөн шагнал
-Бугант Залуучууд багийн 7 номертой тамирчин Э.Ууганбаяр шилдэг довтлогчоор шалгарч цом, мөнгөн шагнал
-Дархан багийн 19 номертой тамирчин ОУХМ Д.Буянтогтох шилдэг хамгаалагчаар шалгарч цом, мөнгөн шагнал
-Бугант Залуучууд багийн 1 номертой тамирчин Ц.Төрбат шилдэг хаалгачаар шалгарч цом, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.