ӨРГӨН СЭЛЭНГЭ НУТГИЙН УСАН ТЭЭВРЭЭС ГАВЬЯАТ ЦОЛТОН ТӨРЛӨӨ
"Сэлэнгийн Усан замын ГОНГОР дарга" хэмээх эрхэм алдар нэрээр түмэн олондоо танигдаж Монголын Усан замын тээвэрт 37 жил ажилласан эрхэм буурай энэ өдөр төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал "Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цолоор шагнагдлаа. Усан тээврийн шинэхэн гавьяат Б.Гонгор Ленинградын Усан замын инженерийн дээд сургууль, Улаан-Үдийн усны гүний ажиллагааны курс төгссөн Монголын хуруу дарам цөөн гүний усны мэргэжилтнүүдийн нэг. Түүний удирдлага дахь Сэлэнгийн Усан замын тээврийн байгууллага төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлдэг арвин их амжилттай хамт олон байлаа. БНМАУ-ын сайд нарын тушаалаар Монголын усан флотын анхны “Дэд адмирал” цолыг эрхэм буурай маань хүртэж байсан түүхтэй. Тиймээс ч нутаг орондоо “Капитан Гонгор" хэмээн хүндлэгдэж ирсэн билээ. Эрхэм танд халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.