СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫНХАА АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЛЭЭ

Оны сүүлийн энэ өдрүүдэд Сэлэнгэ аймаг соёлын байгууллагуудынхаа албан хэрэгцээнд шинэ тоног төхөөрөмж нийлүүлж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Сумдын Соёлын төвүүдэд суурин компьютер, АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад студийн зориулалттай тоног төхөөрөмж, гадаа болон дотор зориулалтын дуу шумын иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Ийнхүү “Сэлэнгийн Долгио Чуулгад аймгийн төсвийн 199.7 сая төгрөгийн хөрөнгөөр анх удаа “Мэргэжлийн дуу бичлэгийн студи”-ийг байгуулж, соёл урлагийн уран бүтээлчид аймаг орон нутагтаа дуу хоолойн бичлэгт орох боломжийг бүрдүүллээ.