МАЛЫН ЭМЧ, МАЛ ЗҮЙЧ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫНХАН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОЛОО

Эх орныхоо өнцөг булан бүрт мал сүргээ эрчимжүүлэн эрүүлжүүлж, нийтийн эрүүл мэндийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан, эзэмшсэн мэргэжилдээ эзэд нь байж, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй албанд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа үе үеийн малын эмч, мал зүйч, мал аж ахуйн салбарынхан маань түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлууд одоо ажиллаж байгаа нийт албан хаагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн мал эмнэлэг үржлийн алба үүсч, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.