АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ ЗҮҮНБҮРЭН, ЦАГААННУУР СУМДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хамт Зүүнбүрэн, Цагааннуур сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндхэн болох урьдчилсан төлөв байдал ажиглагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх сумдын нутгаар цасны зузаан 19 см-тэй байна. Тухайн сумдын малчдын хувьд 12 сараас эхлэн малаа гар тэжээлд оруулж, өвлийн турш хэрэглэх өвсөө хэдхэн хоногт дийлэнхийг нь хэрэглэсэн учир малаа оторт авч гарахаас өөр аргагүй байдалд хүрч байгаагаа ярьж байв. Цаашид цаг агаар муудаж цас нэмж орвол дээрх сумд зудын байдалд шилжихэд тун ойрхон байна.