АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХИЛЧИД МАНЛАЙЛЛАА
Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газар, Пауэрлифтингийн холбоотой хамтран зохион байгуулсан хэвтээ шахалт /классик/ болон гараар таталтын аймгийн аварга шалгаруулах “Сэлэнгэ-2023” анхдугаар тэмцээнд Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, “Цэргийн гавьяаны одон”-т хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд дэд ахлагч С.Жаргал алт, мөнгө, хошууч О.Нинжбадгар мөнгө, хүрэл, хошууч Э.Отгонжаргал мөнгө, хүрэл, д/а Б.Цэдэн-Иш 2 мөнгөн медаль, хошууч А.Лхагвадорж мөнгөн медаль, тусгай байранд шалгарсан амжилттай оролцож, анги байгууллагаа сурталчлан, хилчдийнхээ нэрийг өндөрт өргөлөө.