БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА
Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах үүднээс хугацааг 2023.12.25-ны 17 цаг хүртэл сунгалаа. Өргөдлийн маягтыг бөглөн, шаардлагатай материалын хамт https://grant.dsmongolia.org хаягаар нэвтрэн илгээнэ.
Тэтгэлэг горилогчдод зориулсан удирдамжтай доорх хаягаар орж танилцана уу.
Тэтгэлгийн хэмжээ: 10,000,000 хүртэл төгрөг
Хэн хамрагдах боломжтой вэ?
Цаашид тогтвортой хөгжих хэдий ч банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл, санхүүжилт авахад хүндрэлтэй байгаа ЖДБ буюу ХХК, Хоршоо, Нөхөрлөл болон хувиараа бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэлэнгэ аймаг: 7600-2210, 9403-5331, 9402-5331