ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
Эрчим хүч хэмнэхдээ:
-Унтахдаа зурагтаа унтраагаад, гар утсаа цэнэглэгчээс салгах. Залгуураар нь салгахгүй бол тодорхой хэмжээний эрчим хүч зарцуулсаар л байдаг.
-Хэрэглээгүй тохиолдолд уртасгагчаа цахилгаанаас салгаж, гэрлийг унтраах.
-Залгуурын гэрэл асаалттай тохиолдолд эрчим хүч зарцуулсаар байдаг.
-Эрчим хүчний оргил ачааллын үе 17:00-22:00 цагийн хооронд байдаг. Манай улс оргил ачааллын үеэр гаднаас импортоор эрчим хүч худалдаж авдаг. Иймд цагийн хуваарьт зохицуулалт хийгээд орой 22:00 цагаас хойш угаалгын машин ажиллуулах зэргээр өөрчлөлт оруулбал үр дүнтэй хэмнэлт болно. Өөрөөр хэлбэл ачаалалгүй цагаар цахилгаан хэрэгслээ залгах нь гаднаас импортолж буй цахилгаанд хэмнэлт болно гэсэн үг. Энэ мэт энгийн аргаар цахилгаанаа хэмнэж болно.