СИБИРИЙН ХҮЙТЭН АГААРЫН УРСГАЛ ТҮРЭН ОРЖ ИРСНИЙ УЛМААС 13-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН НИЙТ НУТГААР ЭРС ХҮЙТЭРЧ ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
•13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх;
•14-ний Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.